Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 5-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 5-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 6.7-10.3 градус дулаан, бусад сумуудад -0.2-5.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тоорой, Бигэрт 22, Халиунд 20, Хөхморьт, Алтай, Дэлгэр, Тайширт 19, бусад сумуудад 12-16 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Бугатад -14, Эрдэнэд -11, Цээл, Гуулин, Есөнбулагт -10, Чандманьд -9, Тонхилд -8, Баян-Уул, Дэлгэр, Цогтод -7, бусад сумуудад -0-6 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 11-14 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 42, Бигэрт 41, Тооройд 39, Хөхморьтод 38, Баян-Уул, Цогтод 37, Гуулин, Дарив, Жаргаланд 36, бусад нутгаар 26-32 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Эрдэнэд -14, Гуулин, Чандманьд -12, Цээлд -11, Есөнбулаг, Тонхил, Дэлгэрт -10, бусад сумуудад -1-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Бугатад 24.9 мм, Алтай, Цээлд 20.6 мм, Эрдэнэд 20.5 мм, Төгрөгт 19.0 мм, Чандманьд 17.6 мм, Есөнбулагт 17.1 мм, Даривт 15.9 мм, Бигэрт 14.4 мм, Халиунд 12.5 мм, Тонхилд 11.5 мм, Хөхморьт, Шаргад 11.4 мм, Баян-Уулд 10.7 мм, Тайширт 7.5 мм, Тооройд 7.3 мм, Цогтод 6.6 мм, Дэлгэрт 5.0 мм, Жаргаланд 3.5 мм, Гуулинд 0.6 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Тонхилд 26 м/с, Шарга, Тоорой, Есөнбулагт 24 м/с, Алтайд 21 м/с, Гуулин, Дэлгэрт 20 м/с, бусад сумуудад 12-18 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн зарим нутгаар Алтай, Тоорой, Тонхил, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Халиун, Цогт, Шарга сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажиглагдсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /